Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Нутгийн Буян Группийн 30 жилийн ойд зориулсан намрын нээлтийн Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр /2026.10.03/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын арслан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Их шөвөгт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын шинэ харцага Б.Түвшинтөгс, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын шинэ начин Н.Амгаланбаатар нар шалгарчээ.

Сэтгэгдэл ( 2 )
59.153.115 гуай хүний мөнгөнд санаа тавихаар өөрийн мөнгөнд санаа тавибал ямар вэ?
Энэ нутгийн буян гэж хэдэн цаасаараа гахай тэжээдэг газар нэг байна аа, тийм сүрхий том газар юм уу гэхээр сураггүй л газар шиг байх, хаанаасаа мөнгө олж ингэж дэмий юманд цацаж байдаг юм бол доо