Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчлийг илрүүлжээ

2026 оны 10 сарын 05

 

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 04-ний өдөр нийт 2152 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 544, гэмт хэргийн шинжтэй 134 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 42, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 88, хулгайн 19 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 112 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 2 хэргийг шуурхай илрүүлж, 54 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jones-Maxie (151.240.56.3)  2026 оны 10 сарын 06

POWERFUL LOVE SPELLS TO BRING BACK HUSBAND AND WIFE\nMy heart was broken when my Ex-wife file for a divorce, I never believe i could ever get her back to love me again due to what I did to her until Dr Vusi brought her back within 24hours with a powerful love spell. He is reliable for positive result. contact the spell caster for love spell on email: drvusispells@gmail.com or WhatsApp him 393510869960

0  |  0
нарангэрэл (192.82.65.208)  2026 оны 10 сарын 05

сог туу гаар жолоо барьсан гээд байгаа новшнуудыг яөгөөд яллахгүй байгаа юм бэ

0  |  0
Top