АНУ-ын Тенесси мужид цаазын ял авч, үхлийн тариа хийлгэсэн Криста Пайкийн биеийн байдал маш хүнд эмнэлэгт байна. Өнгөрсөн лхагва гарагт түүний цаазын ялыг хортой тариа хийх замаар гүйцэтгэсэн ч бүтэлгүйтжээ. Эмч нар Пайк ухаан орох эсэх нь тодорхойгүй байна гэж мэдэгджээ.
Түүний өмгөөлөгч Стивен Ферреллийн ярьснаар, Пайкт цаазын ял гүйцэтгэхэд ашигладаг бэлдмэлийг хоёр тун хийсэн бөгөөд өдгөө эмч нар биеийг хоргүйжүүлэхээр ажиллаж байна. Ялтанд эхний тун үйлчлээгүй тул хоёрдох тунг хийжээ. Ийм тохиолдол туйлын ховор тохиодог байна. Хоёрдох тунгийн дараа ч Пайк амьд байсаар байжээ.Тиймээс түүнийг Нэшвилл хотын эмнэлэгт хүргэсэн байна.
Эрх баригчид 50 настай Пайкийн цаазын ялыг дахин гүйцэтгэх эсэх талаар мэдээлээгүй байна. Мөн ямар учраас бүтэлгүйтсэн талаар тодруулаагүй ч Теннесси мужийн амбан захирагч Билл Ли энэ оныг дуустал цаазын ялыг гүйцэтгэхийг түр зогсоосон бол мужийн хорих ангиудын газрын дарга огцрохоо мэдэгджээ.
Криста Пайк 18 настай байхдаа үе тэнгийн Коллин Слеммер гэгчийг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авчээ. Эмэгтэй хүнд цаазын ял гүйцэтгэх шийдэрийг тус мужид сүүлийн 200 жилд анх удаа гаргасан байна.
Слеммерийн эх Мэй Мартинес түүнийг цаазлахыг харахын тулд Нэшвилл хотод хүрэлцэн очсон байна. Тэрбээр цаазын ял бүтэлгүйтсэнийг мэдсэнийхээ дараа мужийн эрх баригчдаас уучлал гуйхыг шаардсан байна.
Мужийн хорих ангиудын газрын мэдээлснээр, үхлийн тариаг зохих дүрмийн дагуу хийсэн гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )
POWERFUL LOVE SPELLS TO BRING BACK HUSBAND AND WIFE\nMy heart was broken when my Ex-wife file for a divorce, I never believe i could ever get her back to love me again due to what I did to her until Dr Vusi brought her back within 24hours with a powerful love spell. He is reliable for positive result. contact the spell caster for love spell on email: drvusispells@gmail.com or WhatsApp him 393510869960