Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.10.05) хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт Улсын Их Хурлын 95 гишүүний буюу 75 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар санал гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асаргааны тэтгэмжийн нэмэгдүүлэх болон Боловсролын яамнаас оруулсан түрээсийн төлбөртэй холбоотой дэмжигдээгүй саналуудыг дахин хэлэлцэх шаардлагатай тул чиглэл өгөхийг хүссэн юм.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Байнгын хорооны даргын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн олонх буюу 68.6 хувь дэмжсэн тул Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах чиглэл өгч, Төсвийн байнгын хороонд буцаалаа.
Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлуудын хүрээнд явуулсны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ

Сэтгэгдэл ( 2 )
POWERFUL LOVE SPELLS TO BRING BACK HUSBAND AND WIFE\nMy heart was broken when my Ex-wife file for a divorce, I never believe i could ever get her back to love me again due to what I did to her until Dr Vusi brought her back within 24hours with a powerful love spell. He is reliable for positive result. contact the spell caster for love spell on email: drvusispells@gmail.com or WhatsApp him 393510869960
Засгийн газар нь УИХ-аасаа том болжээ. Хууль зөрчсөн төсөл оруулж ирээд шууд хэлэлцүүлээд явдаг болж Энэ зөв үү