Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

2026 оны 10 сарын 06

 

Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна. Тус дүүрэгт хот нийтийн аж ахуйн 37 байгууллага 400 гаруй машин техник, тоног төхөөрөмжөөр зам талбайг цэвэрлэдэг. Өнөөдөр Гачуурт, Налайхын авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг “Энхийн өгийн нуур” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан танилцаж, үүрэг чиглэл өглөө.

 

 

“Энхийн өгийн нуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болормаа “Манай компани Налайх, Гачуурт чиглэлийн авто замын 734 мянган ам метр зам талбайг цэвэрлэдэг. Нийт 21 автомашин, механизмын бэлэн байдлыг хангасан. Давс, бодисыг 85 хувьтай нөөцөлсөн бөгөөд өнгөрсөн жилээс 65 хувиар ахиу нөөцлөх төлөвлөгөөтэй байна. Цас их орсон үед өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладаг учраас урьтаж бэлтгэл хангаж байгаа. Халтиргаатай үед төв замын зорчих хэсэгт урт болон богино эргэлтээр машин техникээр давс, бодисыг цацдаг. Мөн төв зам дагуух хог түүх, автобусны буудлуудын цэвэрлэгээ, хогийн сав суллах зэрэг ажлыг өдөр бүр тогтмол хийдэг” гэлээ.

 

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс “Баянзүрх дүүрэгт хот нийтийн аж ахуйн 37 байгууллага 400 гаруй машин техник, тоног төхөөрөмжийг ашиглан зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг гүйцэтгэдэг. Налайхын авто замаар Замын-Үүдээс ачаа ачсан том оврын машинууд зорчихдоо даац хэтрүүлдэг, хайрга, дайрга, бетон зуурмагийн бүтээгдэхүүнээ асгадаг. Ингэснээр зам талбайг бохирдуулж, цэвэрлэгээ үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд бэрхшээл үүсгэдэг” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн хэмжээнд энэ өвөл авто болон явган хүний замд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай давс, бодисын нөөцийг бүрэн хангахыг үүрэг болголоо. Түүнчлэн хот нийтийн аж ахуйн ажилд хувийн хэвшил, дүүрэг, нийслэл бүх талдаа уялдаатай ажиллаж, цас орох сэрэмжлүүлэг мэдээллүүдээ цаг алдалгүй хүргэх хэрэгтэйг санууллаа.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jones-Maxie (151.240.56.3)  2026 оны 10 сарын 06

POWERFUL LOVE SPELLS TO BRING BACK HUSBAND AND WIFE\nMy heart was broken when my Ex-wife file for a divorce, I never believe i could ever get her back to love me again due to what I did to her until Dr Vusi brought her back within 24hours with a powerful love spell. He is reliable for positive result. contact the spell caster for love spell on email: drvusispells@gmail.com or WhatsApp him 393510869960

0  |  0
Top