
Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шуурхай штаб байгууллаа.
Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр нийслэлийн хэмжээнд Шуурхай штаб нэгдсэн зохион байгуулалтаар ажилласан. Энэхүү зохион байгуулалтыг цаашид 365 хоногийн турш Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд Шуурхай штаб хуралдаж, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдийг хүндрэл, чирэгдэлгүй зорчуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ” гэв.
Тус штабын удирдлага дор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын хөгжлийн газар, нийтийн тээвэр, эрүүл мэнд, онцгой байдал зэрэг байгууллагууд 365 хоногийн хугацаанд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах юм.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )
POWERFUL LOVE SPELLS TO BRING BACK HUSBAND AND WIFE\nMy heart was broken when my Ex-wife file for a divorce, I never believe i could ever get her back to love me again due to what I did to her until Dr Vusi brought her back within 24hours with a powerful love spell. He is reliable for positive result. contact the spell caster for love spell on email: drvusispells@gmail.com or WhatsApp him 393510869960