Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 5-ны 21:20 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг шалгахад 35 настай эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Hyundai Sonata-6 маркийн автомашин жолоодож явахдаа есөн настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн байна. Уг хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Иймд жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл ( 1 )
POWERFUL LOVE SPELLS TO BRING BACK HUSBAND AND WIFE\nMy heart was broken when my Ex-wife file for a divorce, I never believe i could ever get her back to love me again due to what I did to her until Dr Vusi brought her back within 24hours with a powerful love spell. He is reliable for positive result. contact the spell caster for love spell on email: drvusispells@gmail.com or WhatsApp him 393510869960