Дуу болон дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ

2026 оны 10 сарын 06

“Зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдсэн “Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх” зөрчлийг сүүлийн 2 жилийн байдлаар судлахад нийт 53 зөрчилд шийтгэл оногдуулсан байна. Үүнээс 2025 онд 26 зөрчил буюу 24 хүн, 2 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан бол 2026 оны эхний 9 сарын байдлаар 27 зөрчил буюу 21 хүн, 6 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн 78 хувь нь нийслэлд, 22 хувь нь орон нутагт гарсан байна.

Энэ төрлийн зөрчлөөс “Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн, эсхүл хуулбарлаж өгсөн” зөрчил 2025 онд 5, 2026 оны 9 сарын байдлаар 10 үйлдэгдэж 1 дахин өсжээ.  

“Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн” зөрчил 2025 онд 11, 2026 оны 9 сарын байдлаар 17 үйлдэгдэж 54 хувиар өссөн байна.

Мөн “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн” зөрчил 9, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн 1 зөрчилд тус тус шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дуу болон дүрс бичлэг хийх нь хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Иргэн бүр өөрийн дүр төрх, дуу хоолой, хувийн нууцаа хамгаалуулах эрхтэй. Тиймээс тухайн хүний зөвшөөрөлгүйгээр зураг, бичлэг хийж, түгээхийг хуулиар хориглодог.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jones-Maxie (151.240.56.3)  2026 оны 10 сарын 06

POWERFUL LOVE SPELLS TO BRING BACK HUSBAND AND WIFE\nMy heart was broken when my Ex-wife file for a divorce, I never believe i could ever get her back to love me again due to what I did to her until Dr Vusi brought her back within 24hours with a powerful love spell. He is reliable for positive result. contact the spell caster for love spell on email: drvusispells@gmail.com or WhatsApp him 393510869960

0  |  0
Top