Япон, Солонгос зэрэг орнуудад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломж, гарцыг судалж байна

О.Должин | Zindaa.mn
2026 оны 10 сарын 06

Монгол Улсаас БНХАУ, БНСУ, Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудад хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн экспортлох боломж, экспортын гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/356 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр болж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, худалдааг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат оролцож, БНХАУ, БНСУ болон Зүүн өмнөд Азийн орнууд руу экспортлох боломжтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, экспортын гарцын асуудлыг хэлэлцэв.

Тэрбээр Монгол Улсаас БНСУ, Япон зэрэг улс руу таримал ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжийг судалж, экспортын гарцыг шийдвэрлэх шаардлагатайг онцолсон байна.

Ажлын хэсгийг ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Гадаад харилцааны яам, Ургамал хамгааллын газар, Мал эмнэлгийн газрын төлөөлөл багтжээ.

Мөн хуралдаанд Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх Ч.Сүнжидмаа, Хөрш орнуудын газрын III нарийн бичгийн дарга Д.Нямаа нар оролцож, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг хөрш болон Зүүн өмнөд Азийн улс орнуудад экспортлох боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jones-Maxie (151.240.56.3)  2026 оны 10 сарын 06

POWERFUL LOVE SPELLS TO BRING BACK HUSBAND AND WIFE\nMy heart was broken when my Ex-wife file for a divorce, I never believe i could ever get her back to love me again due to what I did to her until Dr Vusi brought her back within 24hours with a powerful love spell. He is reliable for positive result. contact the spell caster for love spell on email: drvusispells@gmail.com or WhatsApp him 393510869960

0  |  0
Зочин (59.153.115.9)  2026 оны 10 сарын 06

Хаха, шүлхий, годронгоо дарж дийлэхгүй байгаа улс ХАА бүтээгдэхүүн экспортод гаргалаа юу, жаахан баримжаатай бүлтэрмээр

0  |  0
Top