“ТОСК” ТӨХХК-иас Төв аймгийн гурван суманд орон сууц барих нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ

О.Должин | Zindaa.mn
2026 оны 10 сарын 09

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иас Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Лүн сумуудад орон сууцны төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Орон сууцнуудын төслийг дээрх сумуудын нутагт байрлах  "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн өөрийн эзэмшлийн газруудад барих бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

Төв аймгийн Батсүмбэр суманд 4 блок 5 давхар бүхий 160 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн бол Баянчандмань суманд 3 блок 5 давхар 120 айлын орон сууцыг, Лүн суманд 2 блок 5 давхар 80 айлын орон сууцыг барихаар төлөвлөжээ.

Сонгон шалгаруулалтын зарыг дараах холбоосоор харна уу https://tosk.gov.mn/news/746/ 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (122.201.31.49)  2026 оны 10 сарын 09

Kkkk hen tend amidrah yum

0  |  0
Top