Өнгөрөгч долоо хоногт Дорнод аймгийн Халхгол сум, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийг, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтайгаар дөрвөн өдөр ажиллаж, өнгөрсөн шөнө цурамд оруулж, одоогоор бүрэн унтраахаар үргэлжлүүлэн ажилласаар байна.
Тэгвэл уг гал түймэр нь “Мобиком” корпорацийн япон захирлуудын унаж явсан цагаан өнгийн “Nissan Patrol-Y62” маркийн автомашин шатсанаас үүдэн гарсан гэх бөгөөд дээрх хүмүүсийг Нөмрөгийн дархан цаазат газарт ан хийх, нэвтрэх зөвшөөрлийг Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс албан бусаар олгожээ.
Монгол Улсын хуульд зааснаар учирсан хор хохирлын хэмжээнээс шалтгаалж буруутай этгээдэд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах бөгөөд учирсан хохирлыг бүрэн төлүүлэх заалттай.
Энэ хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгаж, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 10 )
1939 ond naana chini bid nar omhii samurai nuudiig buttsohison gaviya tai
Юун хахуул мөнгө төгрөг энэ дарга журмын дагуу л ажилласан. Бодож яримаар юмдаа
Энэ новш хэдэн төгрөгийн хахууль авч нэвтрэх зөвшөөрөл гаргасан бол
УЛС ТӨР УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ЗӨВХӨН ШИЛДГҮҮД Л ОЧИХ ЁСТОЙ ЭНЭ МЭТ ОЛОН ЭТГЭЭДҮҮД БАЙНА
Наад харандаа Гантөгс гэж этгээд чинь олон жил болсон дархан газрыг бүр хувийн эзэмшлийн юм шиг боддог болсон бүр даварсан гэж халх голчууд ярьдаг юм байна лээ хувийн хөрөнгийн ч гэсэн АТГ шалгах ёстой
Эх орноосоо урвасан хэргээр ял өг! Яасан зусарч пялдага далдага новш вэ?
ene oodgui novshoor yaj hil ee manuulj bnaa urvagch
Ene site chin ajlaa hiij meddeggui unen zow medeellee olj chaddaggui orowdmoor setguulchidtei ym bndaa
За яаж шийдэгдэхийг харна, хэрэв ямар нэг гажуудал гарч хариуцлагаас мултрах бол ёстой буу барина. Хилийн цэргийнхэн хууль дүрэм зөрчих үйлдлийг өөрсдөө гаргадаг, ялангуяа ийм дарга нэрт новшууд.
За яаж шийдэгдэхийг харна, хэрэв ямар нэг гажуудал гарч хариуцлагаас мултрах бол ёстой буу барина. Хилийн цэргийнхэн хууль дүрэм зөрчих үйлдлийг өөрсдөө гаргадаг, ялангуяа ийм дарга нэрт новшууд.