Дотоодын цэргийн байгууллага нь хугацаат цэргийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, бэлтгэл эзэмшүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн чиг баримжаа олгох, цэргийн алба хаах хугацаандаа мэргэжил эзэмших, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖ
Хугацаат цэргийн алба хаагчдыг “Цагдаа”, “Цагдаа-жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжлийн сургалтад хамруулан сургаж, цэргийн алба хаасны дараа Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд ажиллах боломжийг бүрдүүлдэг.
ЖОЛООДОХ ЭРХИЙН СУРГАЛТ
Мөн хугацаат цэргийн алба хаагчдад тээврийн хэрэгслийн “А”, “В” ангиллын жолоодох эрх олгох сургалтыг зохион байгуулж, холбогдох шалгалтад тэнцсэн алба хаагчдад жолооны үнэмлэх олгуулах ажлыг зохион байгуулж байна.
ДРОН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТ
Орчин үеийн техник, технологийн хөгжилтэй уялдуулан дрон жолоодлогын сургалтыг байгууллагын хэмжээнд зохион байгуулж, хугацаат цэргийн алба хаагчдад нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг удирдах анхан шатны мэдлэг, практик ур чадвар эзэмшүүлэн сургаж байна.
Дотоодын цэрэгт алба хааснаар эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ мэргэжил эзэмшиж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэн, цаашдын ажил, амьдралынхаа гарааг эхлүүлэх боломжтой.

Сэтгэгдэл ( 2 )
Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, жолооны эрх олгох, дрон жолоодлогын сургалт зохион байгуулж байгаа нь маш сайн санаачилга байна. Цэргийн алба хаасны дараа залуус ажил олход бэрхшээлгүй, өөрийн чадвараараа амьдралаа эхлүүлэх боломжтой болно. Ийм сургалтууд үргэлжлэн хөгжиж байхыг хүсье. Залуучуудын хөгжил, мэргэжил эзэмшихтэй холбоотой мэдээг sparkling зэрэг сайтуудаас ч дагаж байдаг юм.
Ямар гоё боломжууд вэ. Хүүхдүүдээ дотоодын цэрэгт явуулмаар юм байна