Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьсан 8 гэмт хэрэг бүртгэгджээ

2026 оны 10 сарын 14

Хоногийн хугацаанд буюу 2026 оны аравдугаар сарын 13-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар жолоо барьсан найман гэмт хэрэг бүртгэгджээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар 2.7-14 сая төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримталж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (59.153.114.246)  2026 оны 10 сарын 14

Жолоодох эрхийг хасах нь ямарч үр дүнгүй бгаа биздээ өндөр торгууль тавь төлөхгүй бол албадан ажил хийлгэх хэрэгтэй

0  |  0
Top