ФИДЕ Б.Мөнгөнзулын Их мастер цолыг баталгаажуулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2026 оны 10 сарын 16

Дөрвөн жилийн дараа Монголын шатрын спортод шинэ эмэгтэй их мастер төрж байна.

Үндэсний шигшээ баг болон “Гэгээн арвай” клубийн тамирчин Бат-Эрдэнийн Мөнгөнзул ФИДЕ-гийн эмэгтэй их мастер (WGM) цолны болзлыг биелүүлж, цол нь албан ёсоор баталгаажсанаар Монголын найм дахь эмэгтэй их мастер боллоо.

Б.Мөнгөнзул энэ оны зургадугаар сарын 30-нд эмэгтэй их мастер цолны болзлыг хангасан бөгөөд ФИДЕ-гээс цолыг нь албан ёсоор баталжээ. Түүний өмнө 2022 онд Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй их мастер цол хүртсэн бөгөөд ийнхүү дөрвөн жилийн дараа Монголын шатрын спортод шинэ эмэгтэй их мастер төрж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top