“Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 10 сарын 16

CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.

Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (103.168.34.59)  14 цагийн өмнө

Эхний ажлын ардаа гараагүй, эхний тарьсан асуудлаа шийдээгүй байж дараа дараагийн асуудлуудыг санаа зовохгүй нэмж овоолдог гарууд юмаа.\nЭхний асуудлаа шийдэж чадахгүй бол дараагийн асуудлаа шийдэх чадамж байна гэдэгт итгэдэг бол тэгээд л нарын жаргалыг өөрийнх дээрээ нэмж зовлонгоо үүрээд л, эсвэл хэн нэгний зовлонгоор жаргаад л зүтгээд байж дээ иргэд минь...

0  |  0
bat (64.119.20.59)  14 цагийн өмнө

amjilt saihan hotin toloo mongol hun bur demjine bh

0  |  1
bat (64.119.20.59)  14 цагийн өмнө

Niigmiin daisanuud bosood irehgui bol shn ajil bn amjilt husee eh orni ner barisan horlogch horon sanaatanguudas bolgoomjil saihan hotinhoo toloo hamtadaaa!!!

0  |  1
Top