Азийн зуны Пара спортын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг жинд ОУХМ Тогтохбаярын Сувд-Эрдэнэ эхний тойрог гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Индонези улсын тамирчныг ялж, хагас шигшээ барилдаанд шалгарсан.
Улмаар хагас шигшээ барилдаанд өөрийн жингийн хүчтэй өрсөлдөгч, Казахстан улсын тамирчныг ялж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Манай тамирчин аваргын төлөө Япон Улсын тамирчин Хангай Шизүкатай хүч сорино.
Шигшээ барилдаан 16:00 цагаас эхэлнэ.
Гэрэл зургийг: М.Мөнхзул, Х.Мөнхбилэг


Сэтгэгдэл ( 0 )