Хээрийн 3 түймрийг бүрэн унтраалаа

53 минутын өмнө

Онцгой байдлын алба хаагчид 2026 оны аравдугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраажээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг V багийн “Хоньт” гэдэг газар 12:45 цагт гарсан хээрийн түймрийг 19:53 цагт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат VIII багийн “Тэмээт гангын ар” гэдэг газар 13:55 цагт гарсан түймрийг 20:00 цагт тус тус бүрэн унтраасан байна.

Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан түймрийг 22:21 цагт бүрэн унтраажээ. Харин Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top