Увс аймагт сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

52 минутын өмнө

Увс аймгийн Тариалан суманд малаа хайхаар яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайж байна.

Тодруулбал, энэ сарын 15-ны 07:00 цагийн орчимд тус сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар малчин А малаа хайхаар яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага тухайн өдрийн 16:50 цагт бүртгэгдсэн байна.

Одоогоор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн хэлтэс болон мэргэжлийн ангийнхан хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

Өчигдөр 20:26 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөө өглөө 07:00 цагт дахин эхлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top