ОХУ | Украинтай хийх тохиролцоог хэзээ ч няцааж байгаагүй

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 08 сарын 03

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин ОХУ-ын зүгээс Украины мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээ хийхийг хэзээ ч няцааж байгаагүй гэдгийг цохон тэмдэглэлээ. Тэрээр хэлэхдээ “Энэхүү мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээрийн үйл явцыг Киевийн зүгээс няцаасаар ирсэн. Манай талаас ямар нэгэн байдлаар бүтээлч саналуудыг авч үзэхээс хэзээ ч татгалзаагүй” гээн байна.

ОХУ-ын “Известия” сонинд мэдээлснээр ОХУ-ын албан тушаалтнууд хэлэлцээ зохион байгуулахад нээлттэй байгаа аж. Цаашид ямар нэгэн байдлаар тасалдуулах, буруушаасан оролдлого гарахгүй л бол ОХУ-ын талаас нээлттэй хандана гэж ОХУ-ын төрийн мэдлийн “ТАСС” агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GANBAT(178.174.229.45) 2026 оны 08 сарын 04

ZINDAA CHIN KOMMUNIST UZEL BARIMTLALTAI SHUU

0  |  0
GANBAT(178.174.229.45) 2026 оны 08 сарын 04

ZINDAA CHIN KOMMUNIST UZEL BARIMTLALTAI SHUU

0  |  0
Ха(124.158.106.80) 2026 оны 08 сарын 03

Путинизмыхний солиорол. Ийм материал хэвлэхгуй байхыг, Оросын суртал нэвтруулгийг дэмжихгуй байвал тун сайнсан. Ард тумэн чинь 2 тал болоод байлдахад их ойртлоо!!!

0  |  0
Top