"Их-20" бүлгийн Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцож буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Орос, Украины хооронд энхийн хэлэлцээ тогтох боломжтой эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Марко Рубио хэлэхдээ "Одоогоор хэлэлцээрийн замаар энх тайван тогтох боломжтой эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гагцхүү бид боломжийг нэмэгдүүлэхээр хичээж байгаа" гэсэн юм.
Одоогоор АНУ-ын зуучлалаар Абу Даби хотноо АНУ, Орос, Украины гурван талт хэлэлцээ хийхээр төлөвлөж буй. Хэлэлцэх асуудал, осөргөлдөгч талуудын шаардлага тодорхой болоогүй ч тодорхой үр дүнд хүрэх найдлага байгааг олон улсын шинжээчид үзэж байна.
Сүүлийн үеийн мэдээллээр Украины дронууд ОХУ-ын нутагт халдсан хэвээр байгаа бөгөөд Оросын халдлага улам эрчимжиж Краматорскийн Захиргааны барилгыг сүйтгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )