Умард Солонгосын хакерууд "Binance"-д халдсан байж болзошгүй

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо криптовалютын "Binance" биржид Умард Солонгосын хакерууд халдсан байж болзошгүй гэж үзэж байна. Өнгөрсөн пүрэв гарагт Binance биржид хакерууд халдаж 6.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэх цахим хөрөнгө алдагдсан юм. 

Одоогоор Холбооны мөрдөх товчоо шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Эхний байдлаар Умардад төвтэй "TraderTraitor" хакерийн бүлэглэл холбоотой бөгөөд голчлон хулгайлсан хөрөнгөө "Etherium" болгон хувиргадаг аж. Гэвч одоогоор эцсийн байдлаар буруутан нь тогдоогдоогүй байна. Умардын талаас ямар нэгэн хариу тайлбар хийгээгүй. 

Өнгөрсөн жилүүдэд санхүүгийн болон улс төрийн олон халдлагад Умардын хакеруудыг буруутгадаг ч ямар нэгэн байдлаар эцэслэн тогтоож байгаагүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top