“Астана-2026” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд хүч үзсэн “Загреб-2025” ДАШТ-ий мөнгө, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга хүрэл медаль хүртлээ.
Манай тамирчин хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн чансааны зургаад бичигдэж буй, Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Молдавын Василе Диаконыг цэвэр яллаа.

Ийнхүү Т.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь медалиа хүртэж, “Осло-2021” ДАШТ-ий 65 кг-д хүртсэн хүрэл медалиа 70 кг-ын жинд ихэрлүүлж чадлаа.
Манай тамирчин хэсгийн барилдаандаа Казахстаны Санжар Досжанов, залуучуудын дэлхийн аварга Ираны Сина Махди Халили нарыг ялж, хагас шигшээд шалгарсан ч ОХУ-ын бөх Ибрагим Шарапуттинович Ибрагимовт 3:2-оор ялагдсан билээ.




Сэтгэгдэл ( 0 )