PGL Masters Bucharest 2026: The MongolZ баг хэсгийн шатанд хэрхэн тоглов?

Я.Болор | Zindaa.mn
46 минутын өмнө

Сүүлийн хэдэн долоо хоногт олон улсын 1xBet  компанийн албан ёсны түнш The MongolZ баг Valve-ийн Азийн чансааг тэргүүлж, PGL Major Singapore 2026 тэмцээний хоёрдугаар шатанд шууд оролцох эрхээ авсан билээ. Тиймээс Бухарестын тэмцээнд оролцох багийн гол зорилго нь шинэхэн тоглогч “nin9”-ыг багийн тактикийн системд бүрэн нэгтгэх явдал байв. Хамгийн ихдээ таван тоглолт хийх боломжтой Швейцарь системийн формат энэ зорилгод хүрэхэд нь тун тохиромжтой байлаа.

The MongolZ vs Aurora (2:1)

PGL Masters Bucharest тэмцээний эхний тоглолтод The MongolZ багийн хувьд зөвхөн Inferno мэп хүндхэн байсан бөгөөд өөрсдийн сонгосон мэп дээрээ нэмэлт цагт 12:16-аар ялагдсан юм. Харин өрсөлдөгчийнх нь сонгосон Nuke мэп дээр 13:2-ын харьцаатай итгэл төгс ялалт байгуулж, шийдвэрлэх гурав дахь газрын зураг болох Dust2 дээр 13:9-өөр хожсоноор цувралын ялалтаа баталгаажуулав.

The MongolZ багийн бүх тоглогч эерэг K/D үзүүлэлт болон өндөр үнэлгээтэйгээр тоглолтоо дуусгасан байна.

910 – 53/33, 1.23

cobrazera – 45/39, 1.19

Techno – 46/37, 1.12

bLitz – 40/32, 1.08

nin9 – 47/41, 1.04

The MongolZ vs Vitality (0:2)

Эхний тоглолтдоо ялалт байгуулснаар The MongolZ баг дээд хүснэгтэд дэвшиж, улмаар тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Vitality багтай нүүр туллаа.

Хэдийгээр Vitality багийн ахлагч apEX-ыг орлон jL тоглосон ч ямар ч өрсөлдөгчид аюул учруулж чадах хүчтэй баг гэдгээ харуулж, Inferno (13:6) болон Cache (13:3) газрын зурагт дараалан ялалт байгуулсан юм. Ялангуяа ZywOo болон flameZ нар онцгой тоглолт үзүүлж, хоёулаа 2.0 үнэлгээ авчээ.

The MongolZ баг ялагдал хүлээсэн ч дэлхийн шилдэг багтай хүч үзэх нь манай залууст үнэтэй туршлага хуримтлуулах сайхан боломж байв.

910 – 23/26, 0.82

nin9 – 15/26, 0.71

bLitz – 14/26, 0.71

Techno – 16/32, 0.53

cobrazera – 13/25, 0.50

The MongolZ vs MOUZ (0:2)

PGL Masters Bucharest 2026 тэмцээний гурав дахь тоглолтод The MongolZ баг дахин таагүй сугалаа таарч, тэмцээний фаворитуудын нэг, дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан MOUZ багтай учраа таарлаа. Хэдийгээр 0:2-оор ялагдсан ч The MongolZ хоёр газрын зурагт хоёуланд нь өрсөлдөхүйц тоглолт үзүүлсэн юм. Nuke дээр 11:13, Mirage дээр 9:13-аар тус тус ялагджээ. Энэ тоглолтод багийн тоглолтын түвшин өмнөхөөсөө ахисныг тоглогчдын статистик үзүүлэлтүүд ч тодорхой харуулж байна.

nin9 – 32/33, 1.25

cobrazera – 31/32, 1.04

Techno – 23/34, 0.83 910 – 24/34, 0.77

bLitz – 19/36, 0.61

The MongolZ vs Legacy (2:0)

Швейцарь системийн хэсгийн шатанд хоёр хожигдолтой болсон тул дараагийн тоглолт бүр багийн хувьд тэмцээнээс хасагдах эсэхийг шийдэх эгзэгтэй тулаан байлаа. Энэ нь тоглогчдод ихээхэн дарамт учруулсан нь мэдээж. Гэсэн хэдий ч The MongolZ баг сэтгэлзүйн хувьд өөрсдийгөө дайчилж, Mirage болон Inferno газрын зурагт ижил тактикаар дараалан ялалт байгууллаа. Тэд эхний хагаст 7:5-аар тэргүүлж, талбайн байрлалаа сольсны дараа 6:3-аар илүүрхэн тоглосон юм. Энэ тоглолтын хамгийн өндөр үзүүлэлтийг багийн ахлагч bLitz гаргасан нь сэтгэлзүйн бэлтгэл, багийн уур амьсгал ямар чухал болохыг харуулж байна.

bLitz – 36/22, 1.59

Techno – 32/27, 1.55 910 – 29/27, 1.09

 nin9 – 27/28, 0.99

cobrazera – 19/25, 0.95

The MongolZ vs Nemiga (0:2)

Шийдвэрлэх тоглолтын сугалааны хувьд манай баг харьцангуй боломжийн өрсөлдөгчтэй таарсан гэж хэлж болно. Тэд Spirit, NAVI эсвэл FURIA зэрэг хүчирхэг багуудтай учраа таарах магадлалтай байсан ч тэмцээн эхлэх үед дэлхийн шилдэг 20 багийн тоонд ч багтаж байгаагүй Nemiga багтай тоглохоор болсон юм. Цаасан дээр The MongolZ-ийн хувьд давах боломжтой өрсөлдөгч байлаа. Гэвч өрсөлдөгчөө дутуу үнэлсэн нь манай багт үнэтэй сургамж болсон байж мэднэ. Cache газрын зураг дээр асуудал эхэлсэн бөгөөд Nemiga эхний хагаст 9:3-аар илүүрхэж, улмаар 13:5-ын харьцаатай ялалт байгууллаа. Харин Dust2 дээр The MongolZ баг тоглолтоо сэргээж, эхний хагасыг 7:5-аар тэргүүлэн дуусгасан ч өрсөлдөгчдөө эргэн ирэх боломж олгож, тооны харьцаа 12:12 болж тэнцсэн юм. Улмаар нэмэлт цагт 15:19-өөр ялагдал хүлээлээ. Багийн ахлагч bLitz дахин шилдэг тоглолт үзүүлсэн ч түүний ялалтын төлөөх хичээл зүтгэл багтаа хожил авчрах, плей-оффын шатанд шалгарахад хангалтгүй байв.

bLitz – 40/41, 1.23 910 – 38/42, 0.93

Techno – 29/41, 0.78

nin9 – 30/39, 0.76

cobrazera – 26/42, 0.71

Дараагийн сорилт: IEM Beijing 2026

Ийнхүү The MongolZ баг PGL Masters Bucharest 2026 тэмцээнийг хоёр хожил, гурван хожигдолтойгоор өндөрлүүлж, плей-оффын шатанд шалгарч чадсангүй. Гэсэн хэдий ч үүнд хэт их сэтгэлээр унах шалтгаан үгүй. Учир нь шинэ бүрэлдэхүүнтэй багийн хувьд тоглогчид хоорондоо дасаж, багийн тоглолтоо жигдрүүлэх үйл явц үргэлжилж байна. The MongolZ багийг бид арваннэгдүгээр сарын 2-нд эхлэх IEM Beijing 2026 тэмцээнээс дахин харах болно. Энэ удаад манай залуус илүү хүчтэй тоглолт үзүүлж, амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top