ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
54 минутын өмнө

Өнөөдөр 2026.10.29. Энэ оны 302 дахь өдөр бөгөөд он дуусахад 63 хоног үлдэж айна. Монгол эх оронд маань нар 07 цаг 30 минутад мандаж, 17 цаг 41 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө 3 хэм дулаан, шөнөдөө 7 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын цус харвалттай тэмцэх өдөр. Монгол Улсад Нийслэлийн өдрийг тэмдэглэж байна. ОХУ-д өнөөдөр Хамгаалалтын албаны өдөр бол Туркт Үндэсний тусгаар тогтнолын баяр, Казахстанд Бизнес эрхлэгчдийн өдөр, Энэтхэгт Нөхөрт гарсан эмэгтэйчүүдийн өдөр, Камбожид Хаан ширээнд залсны баяр тохиож байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Вайнона Райдер, Оскарын шагналт Ричард Дрейфус, Шведийн дуучин Эрик Сааде, Японы манга зураач ONE, Нидерландын хөл бөмбөгч Филипп Коку, Английн жүжигчин Жанет Монтгомери зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

1863 оны энэ өдөр Олон улсын улаан загалмайн нийгэмлэг үүсгэн байгуулагджээ.

1922 онд Бенито Муссолини Италийн Ерөнхий сайдаар томилогджээ.

1923 оны энэ өдөр Туркийн Бүгд найрамдах Улс байгуулагдаж, Мустафа Кемаль анхны Ерөнхийлөгч нь болов.

1929 онд Уолл-Стрит биржийн хямрал гарсан нь түүхэнд “Хар Мягмар гараг” хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

1945 оны энэ өдөр Нью Йоркт бал худалдаанд гарав. Бал нь патентаа авснаас 57 жилийн дараа худалдаанд гарсан.

1947 онд хиймлээр бороо оруулахын тулд анх удаа хуурай мөс ашиглажээ.

1969 оны энэ өдөр “ARPANET” төслийн хүрээнд хоёр компьютер хооронд мэдээлэл анх удаа дамжуулснаар Интернэт төрлөө.

1998 онд хамгийн ахмад сансрын нисэгч болох 77 настай Жон Гленн сансарт нисжээ.

2022 оны энэ өдөр Сөүл хотод Хэллоуины баяраар шахцалдаан болсны улмаас 158 хүн амиа алдав.

2024 оны энэ өдөр Испанид үер болж, 150 гаруй хүн амиа алдав. Тус улсад гурван хоногийн гашуудлын өдөр зарлажээ.

Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top