ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.10.22. Энэ оны 295 дахь өдөр бөгөөд он дуусахад 70 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 20 минутад мандаж, 17 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө 7 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын ээрүү хүмүүсийн өдөр, Дэлхийн самрын өдөр тохиож байгаа бол Дагестан Цагаан тогорууны баяр, Австрали Вомбат амьтныг хамгаалах өдөр, Египет Нарны баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Вьетнамын сүүлчийн эзэн хаан Бао Дай, дүрслэх урлагийн поп арт урсгалыг үндэслэгч Роберт Раушенберг, Зөвлөлтийн алдарт хаалгач, олимпын аварга Лев Яшин, Хятадын усан спортын тамирчин, олимпын хоёр удаагийн аварга Чэн Айсэнь, олимпын таван удаа, дэлхийн есөн удаагийн аварга цаначин Йоханнес Хёсфлот Клебо зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1912 оны энэ өдөр Шинэ хязгаарын Илийн Чахар зүүн гарын Хөвөөт шар хошууны дэд дарга Сумъяа тэргүүтэй 116 өрхийн 512 хүн Монгол Улсыг зорин иржээ.

1961 оны энэ өдөр Балбын ван Махендра Бир Бикрам Шах Дева, хатан Ратна Ражиа Дева Шах нар БНМАУ-д төрийн айлчлал хийжээ.

2013 оны энэ өдөр Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн Монгол Улс дахь айлчлал дуусав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

МЭӨ 2137 онд Хятадад нар хиртэлт үзэгдсэн нь түүхэн эх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Энэхүү үзэгдлийг урьдчилан хэлж чадаагүй хоёр зурхайчийг цаазалсан байна.

1797 оны энэ өдөр Андре Жак Гарнерин 1000 м өндрөөс шүхрээр үсэрсэн нь түүхэнд тэмдэглэгдсэн анхны тохиолдол.

1883 оны энэ өдөр Нью Йорк хотноо “Metropolitan Opera House” нээгджээ.

1947 онд Кашмирын дайн эхлэв.

1952 оны энэ өдөр Еврейн судар Тора анх удаагаа бүрэн эхээрээ англи хэл дээр хэвлэгдсэн байна.

1964 оны энэ өдөр Францын философич, зохиолч Жан-Поль Сартр Нобелийн шагналаас татгалзжээ.

1975 оны энэ өдөр Зөвлөлтийн “Венера-9” нисэгчгүй хөлөг Сугар гараг дээр буув.

1987 оны энэ өдөр Иосиф Бродский уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртжээ. 

2008 онд Энэтхэг улс “Чандраян 1” сансрын хөлөг хөөргөв.

2022 оны энэ өдөр Жоржа Мелони Италийн засгийн газрыг тэргүүлсэн анхны эмэгтэй болжээ.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно    

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top