Мөс цөмөрсний улмаас “Приус-30” маркийн автомашин осолджээ

О.Должин | Zindaa.mn
55 минутын өмнө

Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн нутаг дэвсгэрт байрлах “Ноогт нуур”-ын мөс цөмөрч, “Приус-30” маркийн автомашин хоёр зорчигчийн хамт усанд орсон осол гарчээ.

Тодруулбал, тус нуурын мөсөнд автомашин цөмөрч орсон тухай дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж, автомашинд зорчиж явсан хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ.

Иймд иргэдийг нуур, голын мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байх, мөсний даац болон аюулгүй байдлыг анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top