Японы Сансар судлалын агентлаг Ангараг гарагийн Фобос дагуулаас хөрсний дээж авчрах даалгавар бүхий хөлөг хөөргөжээ.
Mars Moons Exploration экспедици амжилттай болбол анх удаа Ангараг гараг эсвэл түүний дагуулаас хөрсний дээжийг дэлхийд авчрах юм.
Наранд ойрхон гарагуудад нийт гурван дагуул байдгаас нэг нь манай Сар нөгөө хоёр Ангараг гарагийн Фобос, Деймос дагуулууд юм. Сартай харьцуулахад тус хоёр дагуул хэмжээгээрээ жижиг. Фобосын диаметр нь 20 км, Деймосынх 10 км байдаг байна. Эдгээр нь төмс шиг хэлбэртэй аж.
Ангараг гарагт ойртож очсоны дараа MMX хөлөг эхлээд Деймос, дараа нь Фобос дагуулыг судална. Энэ үеэр Фобос дагуул дээр жижиг аппарат буулгахаар төлөвлөж байна. Хэдийгээр Фобос дагуулын таталцах хүч их биш ч аварга гарагийн таталцах хүч өндөр тул роверыг Фобос дээр буулгах даалгавар маш хүнд юм гэж Японы эрдэмтэд онцолжээ. Тус аппарат орчныг судалсны үндсэн дээр ММХ хөлөг буух газрыг тодорхойлох юм. Хөлгийн авсан хөрсний дээж дэлхийд 2031 онд ирнэ. Нийт 10 гр дээж авчирна гэж тооцоолж байна.

Сэтгэгдэл ( 0 )