БНСУ, Украины хооронд дипломат маргаан үүсээд буй энэ үед БНСУ Киев дэх элчин сайдын яамны ажилтнуудаа эгүүлэн татна гэж мэдэгджээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр үг хэлэхдээ Киев Хойд Солонгосын цэргүүдийг Өмнөдийн талд шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг ил болгосны улмаас тус хоёр улсын хооронд дипломат маргаан дэгдээд байгаа билээ. БНСУ-ын тал Украиныг нууцыг хадгалах тухай хэлэлцээрийг зөрчсөнд буруутгаж байгаа бол Киев ийм тохиролцоо байгаагүй гэж өөрийгөө зөвтгөсөн нь Сөүлийг дургүйцлийг улам хүргээд байгаа юм.
Энэ сарын эхээр Сөүл Украинаас элчин сайдаа эгүүлэн татсан. Ингэснээр БНСУ Киевт тус улсын хэргийг түр хамаарагч болон шаардлагатай тооны дипломат ажилтнуудаа үлдээхээр болжээ.
Сөүл Украины талтай асуудлыг шийдэхэд нээлттэй байгаа бөгөөд янз бүрийн шугамаар байр сууриа болон шаардлагуудаа илэрхийлээд байна гэж БНСУ-ын тал мэдэгджээ.
Энэ сарын эхээр БНСУ-ын гадаад хэргийн сайд Чо Хён Украин хүлцэл өчсөн захидал хүргүүлсэн тухай мэдээлж байсан бөгөөд энэхүү хэлбэр нь Сөүлийн хүлээж байсан түвшинд хүрээгүйг тодотгосон. Харин Киев нөхцөл байдлыг зохицуулсан гэж үзэж байна.
Украины Өмнөд Солонгост шилжүүлсэн хоёр цэрэг нь Оросын армийн талд байлдаж буй Хойд Солонгосын цэргийн бие бүрэлдэхүүнд орж байсан бөгөөд 2025 оны эхээр Украины талд олзлогдсон байна.
БНСУ-ын талын мэдэгдэж буйгаар, нууцыг хадгалах тухай хэлэлцээр нь Хойд Солонгосын цэргийн албах хаагч, тэдний ар гэрийнхний аюулгүй байдлыг хангах зорилготой. Түүнчлэн, БНСУ-ын эрх баригчид Киевийн энэхүү үйлдэл тус улсын Пёньянтай харилцаагаа сайжруулахад чиглэсэн хүчин чармайлтыг үгүй хийнэ гэж болгоомжилж байгааг шинжээчид дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )