ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.10.26. Энэ оны 299 дахь өдөр бөгөөд он дуусахад 66 хоног үлдэж айна. Монгол эх оронд маань нар 07 цаг 26 минутад мандаж, 17 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө 4 хэм хүйтэн, шөнөдөө 7 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын сургуулийн номын сангийн өдөр тохиож байна. АНУ-д Хулууны баяр бол Лаост Гэрлийн өдөр, Шинэ Зеландад Хөдөлмөрийн өдөр, Тунист Инженерийн өдөр, Ливид Гашуудлын өдөр.

Энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны эхнэр Хиллари Клинтон, одон орон судлаач Стивен Керн Робинсон, Боливын Ерөнхийлөгч асан Эво Моралес, Английн жүжигчин, продюсер Кэри Элвес, Австралийн кантри дуучин Кит Урбан, Оросын хөлбөмбөгч Дмитрий Сычёв зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1965 оны энэ өдөр Букингемийн ордонд “The Beatles” хамтлагийн гишүүдэд вант улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Их Британийн эзэнт гүрний одон гардуулжээ.

1968 оны энэ өдөр “Союз-3” сансрын хөлөг хөөрөв.

1972 оны энэ өдөр Хойд Вьетнамд АНУ-тай байгуулсан байлдааны үйл ажиллагааг зогсоох зөвшилцлийн талаар зарлажээ.

1976 оны энэ өдөр Тринидад Тобаго Бүгд найрамдах улс болов.

1978 оны энэ өдөр ДЭМБ салхин цэцэг өвчний вирус байгальд устсан гэж зарлажээ.

1979 оны энэ өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хи хамгаалалтын албаны даргынхаа гарт амиа алджээ.

1989 оны энэ өдөр Найжел Лоусон Их Британийн Сангийн сайдын албан тушаалаас огцорсон байна.

1994 оны энэ өдөр I Хусейн болон Ицхак Рабин нар Израил-Иорданы 46 жилийн сөргөлдөөнийг дуусгасан энхийн гэрээг байгуулжээ.

2002 онд Оросын Москва хотын театрт Чечений 50 орчим алан хядагч дайран орж, 900 гаруй хүнийг гурван хоногийн турш барьцаалсан. Оросын тусгай алба ажиллагаа явуулж, суллав.

2015 оны энэ өдөр Афганистан, Пакистанд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top