Өнгөрсөн зун хэт халалтын улмаас Европт 50 мянга гаруй хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
42 минутын өмнө

 

Европт өнгөрсөн зун хэт халалт болсон нь 50 мянга гаруй хүний үхлийн шалтгаан болсон гэж “Politico” хэвлэлд бичжээ.

Европын 850 орчим хотод явуулсан судалгааны дүн дээр үндэслэн судлаачид ийм дүгнэлтэд хүрсэн бөгөөд орон нутгийн мэдээллийг оруулбал үүнээс өндөр үзүүлэлт гарна гэж үзэж байна. Өнгөрсөн зун XXI зуунд хамгийн их нас баралт бүртгэгдсэн зун болжээ. Нас баралтын гуравны хоёр нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж эрдэмтэд дүгнэж байна.

Олон улсын “World Weather Attribution” байгууллагын мэдээлж байснаар, Европын олон улс оронд тохиосон хэт халалт нь тус тивийн түүхэн дэх рекордыг эвджээ. Баруун Европын хэд хэдэн улсад агаарын температур өнгөрсөн зургаадугаар сард олон жилийн дунджаас 3-5 градусаар халжээ. Зургаадугаар болон долоодугаар саруудын агаарын температур мөн дээд үзүүлэлтэд хүрч, 1991-2020 оны дундаж температурыг 2.79 градусаар давж, дунджаар 21.62 градус байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top