“Алтан бөмбөг”-ийг анхлан хүртсэн Английн домогт тоглогч Стенли Метьюзийн алдар гавьяаг хүндэтгэн Лондон хотын “Палладиум” театрт 70 жилийн тэгш ойгоо тэмдэглэх гэж байна. Долоон арваны турш энэ шагнал зөвхөн Европын тоглогчдод олгож байснаа дэлхийн энтэй шагнал болох хүртлээ, тухайн хуанлийн жилээр бус Европын хөлбөмбөгийн нэгэн улирлаар нь алдар, гавьяаг нь дүгнэдэг болох хүртлээ олон өөрчлөлтийг туулжээ. Гэсэн ч нэг зүйл хэвээр үлдсэн нь “Алтан бөмбөг” гэдэг шганлын нэр хүнд, бэлгэ тэмдэг хэзээ арилаагүй, бодит үнэ цэн нь одоо ч улам тодорсоор байна. Энэ жилийн тухайтад Пари Сен-Жермен клуб алдар гавьяагаа дуурсган, тод томруунаар гялалзаж байгаа билээ.
Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхийн төлөөнөө 30 хөлбөмбөгчийг жагсаахад 10 нь ПСЖ клубийн тоглогч байна. Нэрсийг дурдвал Усман Дембеле, Ашраф Хакими, Хвича Кварацхелия, Маркиньос, Нуну Мендеш, Жоау Невеш, Виллиан Пачо, Фабиан Руис, Витиня нар Францын багийн төлөө үзүүлсэн гайхалтай тоглолтоороо уг жагсаалтад зүй ёсоор багтжээ. Харин Парист зуны солилцоо наймаагаар хөл тавьсан Феррен Торрес Испанийн шигшээ багтайгаа “Алтан дагина” өргөснийхөө төлөө нэр дэвшсэн байна.
ПСЖ-ийн алдар гавьяа дуусахгүй. Тэд шилдэг 30 хөлбөмбөгчид 10 төлөөллөө багтааж, шилдэг дасгалжуулагч, шилдэг хаалгач, 21 хүртэлх насны шилдэг тоглогч, эрэгтэйчүүдийн шилдэг клуб гэсэн өөр бусад дөрвөн төрөлд нэр дэвшсэн.
ПСЖ-ийн алдар гавьяа үүгээр дуусахгүй. ПСЖ клубийн тоглогчид мөн өөр дөрвөн төрөлд нэр дэвшиж буй. Тодруулбал оны шилдэг эрэгтэйчүүдийн клуб, Йохан Кройфын нэрэмжит шилдэг дасгажуулагчид Луйз Энрике, Копагийн болон Яшины цомд Матвай Сафонов нэр дэвшжээ. Сүүлийн хоёр жил Европын хамгийн нэр хүндтэй Аваргуудын лигт дараалан түрүүлсэн тэд шилдэг клуб, дасгалжуулагчаас эхлээд шилдэг хаалгачийн шагнал, 21 хүртэлх насны шилдэг тоглогчид хүртэл нэр дэвшлээ. Энэ нь тус клубийн цогц систем, нягт амжилтыг гэрчилж буй юм.
Дэлхийн брэнд болох замд
ПСЖ-ийн “Алтан бөмбөг”-ийн түүх эгэл даруухан эхэлж байлаа. Анх ПСЖ клубээс Жуан Алвеш 1979 онд шилдэг хөлбөмбөгчний жасгаалтын 21-рт жагсаж байлаа. Үүнээс дөрвөн жилийн дараа Сафет Сушич 15-рт жагсаж байжээ. Харин 80-аад оны дундуур Луйз Фернандес шилдэг 20-д хоёр ч удаа шалгарсан түүхтэй. Хэдийгээр шагнал авахдаа Парист байгаагүй ч 1995 онд Жорж Веа “Алтан бөмбөг” хүртсэн нь Парист тоглож байсан тоглогч энэ шагналыг хүртсэн анхны тохиолдол болсон юм. Энэ дөрвөн нэр бол Пари Сен-Жермений хувьсал өөрчлөлтийг тод илтгэнэ. ПСЖ клубийн тоглогчид жагсаалтын хойгуурхан жагсдаг байсан бол одоо Европын хөлбөмбөгийн өнгөнд бичигддэг клуб болтлоо өсжээ.
Аугаа домогт Лионель Месси 2021 онд ПСЖ-д байхдаа “Алтан бөмбөг” хүртсэн бол Усман Дембеле өнгөрсөн жил энэ түүхийг давтсан юм. Ердөө хагас зуун ч хүрэхгүй хугацаанд тус клуб жагсаалтад ганц, нэгхэн төлөөлөлтэй байхаа больж, өдгөө 10 нэр дэвшигчээ сойдог тэргүүн баг болжээ.
ПСЖ амжилтын цар хүрээ
Онцлууштай нэг зүйл нь ПСЖ-ийн дор хаяж есөн тоглогч үндсэн шагналын төлөө хоёр дахь жилдээ дараалан өрсөлдөж байна. Зөвхөн нэрийг нь дурдах бус ямархан амжилттай байсныг хамтдаа сонирхоё. Өнгөрсөн жилийн “Алтан бөмбөг”-ийн эзэн Усман Дембеле Аваргуудын лигийн 13 тоглолтод найман гоол, хоёр оновчтой дамжуулалт өгснөөр ПСЖ-ийн амжлитын гол цөм нь байсан юм. Түүнчлэн Ашраф Хакими зургаан оновчтой дамжуулалт өгснөөр дэлхийн шилдгийн гуравдугаарт жагссан түүхтэй. Багийн өөр нэг тулгуур Хвица Кварацхелиягийн 16 гоолын оролцоо нь Гүржийн тод одын нэг улиралд үзүүлсэн дээд амжилт болоод зогсохгүй Аваргуудын лигийн улирлын шилдэг тоглогч болсон юм.
Хагас хамгаалалтын цом гэгдэх Маркиньос Европын тэмцээнүүдэд хамгийн олон тоглолтод оролцож клубийнхээ бүх цаг үеийн амжилтыг эвдсэн. Виллиан Пачоч сайн байж “Арсенал”-тай хийсэн тоглолтод 105 удаа бөмбөг тасалсан. Фабиан Руйс энэ жил Аваргуудын лигб олон ДАШТ-нд хоёуланд нь түрүүлсэн цор ганц тоглогч болсон бол Витинья “Арсенал”-ын эсрэг финалын тоглолтын шилдгээр нэрлэгдсэн билээ.
Парис одоо хүлээн зөвшөөрөгдөхийг бус алдраа дуурсгахыг хүсдэг дэлхийн энтэй баг болжээ.
Эдгээр амжилт бол Луйз Энрикегийн систем цогцоор ажиллаж байгаагийн тод илрэл юм. Йохан Кройфын нэрэмжилт дэлхийн шилдэг дасгалжуулагчид нэр дэвшсэн нь гайхаад байх зүйл биш. ПСЖ клуб орчин цагийн Аваргуудын лигийн түүхэнд аваргын титмээ хамгаалсан хоёр дахь клуб юм. Тэрээр дасгалжуулагчийн хувиар энэ тэмцээнд гурав дахиа түрүүлсэн нь энэ. Одоо тэрээр 2030 оны зун хүртэл гэрээгээ сунгаад буй.
Матвей Сафонов нь ПСЖ клубээс Доннарумагийн дараа шилдэг хаалгачид нэр дэвшсэн хоёр дахь хаалгач болж түүхэнд үлдэж байна. Одоо ПСЖ зөвхөн талбай дээр бус талбайн гадна ч нөлөөтэй клуб болжээ. Дэлхийн алдартай “1xBet” брэндийн албан ёсны хамтрагч тус клуб аль хэдийнээ дэлхийн брэнд болж чаджээ. Парис одоо хөлбөмбөгийн спортын төвд ирлээ.
Тэд түүх бичсээр байна
Аравдугаар сарын 26-ны өдөр болох шагнал гардуулах ёслолоос хэн нь ямар төрөлд шагнал хүртэхээс үл хамааран ПСЖ ийнхүү өргөн утгаараа нэгэнт ялалт байгуулжээ. Урьд нь энгийн нэг л баг байсан бол одоо энэ баг “Алтан бөмбөг”-ийн бүхий л төрөлд төлөөлөлтэй болж, олон жилийн туршид эвдэгдэхгүй өвөрмөц амжилтуудыг тогтоосоор байна. Парис одоо хүлээн зөвшөөрөгдөхийг бус алдраа дуурсгахыг хүсдэг дэлхийн энтэй баг болжээ.
Сэтгэгдэл ( 0 )