Мессигийн авсан баг ялалт байгууллаа

Б.Сэцэн | Zindaa.mn
50 минутын өмнө

Лионель Мессигийн нэр дээр албан ёсоор шилжээд байгаа Элденс клуб Испанийн хоёрдугаар лигийн ээлжит тойрогт ялалт байгууллаа. Тэд лигийнхээ 10-р тойрогт Реал Вайадолид клубтэй учраа таарч 2-3 харьцаагаар ялалт байгуулсан байна.

Тоглолтын эхний гоолыг Вайадолид клубээс 23 дахь минутад хийсэн ч нэгдүгээр үеийн төгсгөлд Элденс клуб хоёр гоол оруулан тэргүүлж эхэлжээ. Хоёрдугаар үед хоёр клуб тэнцүүхэн тоглосон ч талбайн эзэд  83 дахь минутад тэнцүүлсэн гэвч 90+5 дахь минутад Элденс клубийн Кармона гайхалтай гоол оруулснаар ялалт байгуулсан байна.

Мессигийн худалдаж авсан Элденс клуб ийнхүү сүүлийн гурван тойрог дараалан ялалт байгууллаа. Ингэснээр тэд хоёрдугаар Ла Лигийн хүснэгтийн 11-рт жагсаж байна. Тэд дараагийн тойрогт Албасет клубтэй учраа тааран тоглоно.

Лионель Месси өнгөрсөн намар л Элденс клубийг худалдаж авсан ч албан ёсоор баримт бичиг шилжиж ирээгүй байсан юм. Тэд ирэх зуны солилцоо наймааны цонхоор хэд, хэдэн тоглогч худалдаж авахаар болоод байгаа. Мессигийн зүгээс Барсагийн хүүхдийн академи, Америкийн мэргэжлийн лигээс залуу тоглогчдыг элсүүлэх, томоохон тоглогчдыг зээлээр тоглуулах бодолтой байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top