Хятадын “Unitree Robotics” компани бие хамгаалагч хүн дүрс робот танилцуулжээ. H2-X загвар нь кун-фугийн ур чадвар эзэмшсэн бөгөөд хүмүүсийг аюултай нөхцөл байдалд аврахад зориулагдсан байна.
Тус компанийн WeChat сүлжээнд байршуулсан дүрс бичлэгээс үзвэл, Н2-Х загварын робот машин дээгүүр үсэрч гарах, сальто хийж, өндөр байгууламжаас үсрэх чадвартай. Тус робот хүмүүсийг дээрэмдэх, машинд мөргүүлэх зэрэг бусад аюултай нөхцөл байдалд хэрхэн аварч байгааг харуулжээ.
Бие хамгаалагч робот нэг цэнэглээд найман цаг ажилладаг байна.

Сэтгэгдэл ( 0 )