Автомашинаа орц, гарц болон бусдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан байрлуулсан жолооч нар холбоо барих утасны дугаараа ил харагдахуйц газар үлдээхийг Автотээврийн үндэсний төвөөс уриаллаа.
Ингэснээр бусдын зорчих хөдөлгөөнд саад учруулах, автомашин гаргах боломжгүй болгох зэрэг хүндрэлээс сэргийлж, шаардлагатай тохиолдолд жолоочтой шуурхай холбогдох боломж бүрдэх юм.
Тиймээс жолооч нар автомашинаа байрлуулахдаа бусдын эрх, аюулгүй байдлыг хүндэтгэж, орц, гарц болон бусдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг анхаарна уу.

Сэтгэгдэл ( 0 )