.jpg)
Вашингтон, Израил ирэх сарын 3-нд болох Конгрессын завсрын сонгуулийн дараа Иранд цохилт өгч эхлэх төлөвлөгөө боловсруулсан гэж “The New York Times” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.
Тус сонины мэдээллээр, богино хугацааны эрчимтэй ажиллагааны үеэр Ираны цөмийн объектууд, эрчим хүчний дэд бүтэц, пуужин, дроны агуулахуудад цохилт өгөхөөр төлөвлөж байна. Тухайлбал, Коланг-Газ-Ла уулын доор байрладаг гэх цөмийн объектод цохилт өгч болзошгүй. Зарим эх сурвалжийн мэдээллээр, байг сонгохдоо АНУ Ираны газрын тос боловсруулах үйлдвэрүүдээс зайлсхийж магадгүй гэж үзэж байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шатахууны үнэ улам нэмэдэгдээхээс болгоомжилж байгаа аж.
Цагаан ордны тэргүүн завсрын сонгуулийн дараа цэргийн ажиллагааг сэргээх эсэх талаар эцэслэн шийдвэр гаргаагүй байгааг “The New York Times” онцолжээ. Трамп цохилтоо энэ сард багтаан эхлүүлэх магадлал ч бас байгааг тус сонины эх сурвалж мөн дурдсанм байна. Цэргийн ажиллагааг сэргээснээр өнгөрсөн хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд явуулсан халдлагуудаас илүү амжилт олно гэдэгт эргэлзэх үндэслэл бий гэж тус сонин үзэж байна. Учир нь өмнөх ажиллагаа дэлхий дахинд эрчим хүчний эх үүсвэрийн үнэ, инфляц өсөхөд хүргэж, Ойрх Дорнодын аюулгүй байдлыг алдагдуулан, АНУ-ын зэвсэглэлийн нөөцийг шавхсан юм.
Доналд Трамп энэ сарын 8-нд АНУ Конгрессын завсрын сонгуулиас өмнө Иранд цохилт өгөх бодолгүй байгаа гэж мэдэгдэж байв. Тэрбээр мөн мөргөлдөөн тун удахгүй зогсоно гэж нэг бус удаа мэдэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )