Ирэх ням гарагаас даваа гарагт шилжих шөнө дэлхийн хөлбөмбөг сонирхогчид “Камп Ноу” цэнгэлдэх рүү хараагаа бэлчээх болно. Учир нь энэ өдөр дэлхийн хамгийн алдартай дерби болох “Эль Класико” болох учиртай. Испанийн Ла Лигийн аравдугаар тойрогт Барселона, Реал Мадрид клубууд учраа таарсан билээ. Хоёр багийн түүх, амжилтын төлөөх амбиц, нэр бэлгэ тэмдэг болдгоороо энэ тоглолт жирийн нэг хөлбөмбөгийн тоглолт гэдгээс хальсан билээ.
Испанийн хөлбөмбөгийн өнгийг Каталон болон Мадрирдын багуудын өрсөлдөөн хэдэн арван жилийн турш тодорхойлж ирсэн түүхтэй. Лигийн сүүлийн тойрог хүртэл тэд аваргын төлөө өрсөлдөж, магадгүй лигийн аваргын хувь заяа энэ тоглолтоос шалтгаалдаг юм. Одоогоос яг таван сарын өмнө 2026 оны тавдугаар сарын 10-нд тэд учраа таарахад “Барселона” клуб 2:0 харьцаагаар заналт өрсөлдөгч Реал Мадридыг буулган авч, Испанийн дээд лигт 29 дэх удаагаа түрүүлэх болзлоо хангаж байлаа.
Ханси Фликийн удирдаж буй Барселона тун сайн формтой байна. Тэд Ла Лигийн эхний есөн тойрогт дараалан ялалт байгуулж, 27 оноотойгоор лигээ итгэл төгс тэргүүлж буй. Өнгөрсөн тойрогт тэд “Бетис”-тэй учраа таарч 5:2 харьцаагаар буулган авсан. Ялангуяа нэгийн хүрэлтээр, хурдан дамжуулалтаар довтолгооны хүч чадлаа гайхуулсан юм. Тухайн тоглолтод Родри, Г.Жесус, Эрик Гарсиа, Дани Ольмо нар гоолдсон. Богинын дамжуулалт, бөмбөг эзэмшилт, довтолгооны гүнийн дамжуулалт ямархан аюултай болохыг энэ тоглолт нотлон харуулсан юм. Өөрийн талбайдаа өрсөлдөгчөө өөрсдийнхөө арганд хэрхэн оруулдгийг ч хангалттай харуулсан.
Реал Мадрид өнгөрсөн тойрогт “Севийя” клубийг 4:1 харьцаагаар буулган авсан амжилттайгаар Барселон хотод ирэх гэж байна. Тус тоглолтод Килиан Мбаппе хоёр гоол оруулж, Арда Гулер улирлын эхний гоолоо оруулсан. Магадгүй Реалын довтолгооны хэмнэл одоо л учраа олж байх шиг. Тэд одоогоор 21 оноотойгоор хүснэгтийн гуравдугаарт жагсаж байна. Лигийг тэргүүлэгч Барсагаас бүтэн зургаан оноогоор хоцорч яваа тул тэдний хувьд “Эль Класико” ихээхэн учир утгатай байх болно. Одоо тэдний хамгийн том давуу тал нь хурдан сөрөг довтолгоо, хөдөлгөөнгүй бөмбөгнөөс гоол оруулах чадвар, мэдээж хэрэг тухайн тоглогчийн хувь ур чадвар. Хэрэв тэд Барсагийн довтолгооны дарамтыг тэсэж, заримдаа сэтэлж чадвал тэнцүүхэн тоглолт өрнөх магадлалтай. Хэрэв хэмнэлээ алдаж, хамгаалалтаа сулруулбал Барса энэ улиралд хэнийг ч өршөөхгүй байгааг санах нь зүйтэй.
Дэлхийн алдарт “1xBet” брэндийн албан ёсны хамтрагч Барселона клуб энэ тоглолтод ялалт байгуулбал тэргүүлэгчийн байр сууриа нягт хадгалаад зогсохгүй өрсөлдөгчөөсөө бүтэн есөн оноогоор тэргүүлэх боломж бүрдэнэ. Реал Мадридын хувьд ялахаас өөр сонголт алга. Хэрэв тэд ялвал Барсатай оноогоор ойртож ирнэ.
Хоёр багийн түүх, домог болсон гайхалтай тоглогчид, лигийн аваргын төлөөх өрсөлдөөн Барселон хотод ийнхүү ирлээ. “Эль Класико” хэзээд үзүүштэй байсаар ирсэн. Ирэх ням гарагт Ла лигийн аваргын төлөөх өрсөлдөөн, нэгэн том түүхийг бид хамтдаа гэрчлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )