ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
52 минутын өмнө

Өнөөдөр 2026.10.27. Энэ оны 300 дахь өдөр бөгөөд он дуусахад 65 хоног үлдэж айна. Монгол эх оронд маань нар 07 цаг 27 минутад мандаж, 17 цаг 45 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 3 хэм дулаан, шөнөдөө 12 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын чихмэл баавгайн өдөр, Дэлхийн дуу, дүрсний өвийг хамгаалах өдөр тохиож байгаа бол Грект Төрийн далбааны өдөр бол АНУ-д Тэнгисийн цэргийн өдөр, Индонезид Цахилгаан эрчим хүчний өдөр, Их Британид Менторын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн жүжигчин, Эммигийн шагналт Жон Клиз, Канадын кино найруулагч Айван Райтман, Италийн жүжигчин, Оскарын шагналт Роберто Бениньи, Их Британийн хийлч, хөгжмийн зохиолч Ванесса Мэй зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1959 оны энэ өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Лувсан АИХ-ын Тэргүүлэгчид ба Засгийн газрыг төлөөлөн Хятадын гүүр барилгын хэсэг ажилчдад одон медаль, жуух бичиг зэрэг шагнал гардуулжээ. 1958 онд БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх гэрээний дагуу хятад ажилчид Монгол Улсад гурван гүүр барьсан байна.

1961 оны энэ өдөр БНМАУ НҮБ-ын гишүүн болов. БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн санамжийг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар энэ өдөр хэлэлцжээ. Ёслолын хэлтсийн дарга чуулганы танхимд “МОНГОЛ” гэсэн хаяг тавьсан суудалд манай улсын төлөөлөгчдийг урин суулгаснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн болсон юм.

1996 оны энэ өдөр Мэгжид Жанрайсиг бурхныг шүншиглэж, аравнайлжээ. Их шүтээнийг анх 1913 онд бүтээсэн төрх, хэмжээгээр нь дахин бүтээж, Гандантэгчинлэн хийдэд залсан юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1873 оны энэ өдөр Жозеф Глидлен өргөст төмөр утас бүтээжээ.

1904 оны энэ өдөр Нью Йорк хотын метро нээгдэв.

1943 оны энэ өдөр Эрдэнэсийн арлын төлөөх тулаан эхэлжээ.

1962 оны энэ өдрийг Хар бямба гараг буюу хүн төрөлхтөн дэлхийн цөмийн дайнд хамгийн ойртсон өдөр.

1982 оны энэ өдөр БНХАУ-ын хүн ам тэрбум давсан талаар зарлав.

1990 оны энэ өдөр Аскар Акаев Киргизийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1991 оны энэ өдөр Туркмен тусгаар тогтнолоо зарлав.

1997 он – Азийн санхүүгийн хямралын улмаас Доу Жонсын үйлдвэрлэлийн индекс огцом унав.

2014 оны энэ өдөр Их Британи 12 жилийн дараа цэргээ Афганистанаас гаргалаа.

2017 оны энэ өдөр Каталони Испани улсаас тусгаар тогтнолоо зарласан.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ  

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top