ТАНИЛЦ | Ирэх сард болох хүчит бөхийн барилдааны хуваарь

Б.Сэцэн | Zindaa.mn
38 минутын өмнө

Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх 11 дүгээр сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа. Онцлууштай нь ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн “Алтан цом”-ын төлөөх зургаан багийн халз барилдаан эхлэх юм. Түүнчлэн Үндэсний бахархлын өдөр, Улс тунхагласны баярын чансаа өндөр 128 бөхийн барилдаан болох хуваарьтай байна.

Барилдааны хуваарь:

  • 11.07-ны Бямба гарагт 14:00 цагт МҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх нээлтийн барилдаан,
  • 11.08-ны Ням гарагт 11:00 цагт Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
  • 11.07-08-ны өдрүүдийн Бямба, Ням гарагт Европын аварга шалгаруулах барилдаан /Франц улсын Мюлуз хот/
  • 11.10-ны Мягмар гарагт 13:00 цагт Монгол бахархлын өдөрт зориулсан "Чингис хааны цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан,
  • 11.14-ний Бямба гарагт 14:00 цагт Эрдэнэт хотын “CUMO ARENA”-ийн нээлтэд зориулсан Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан /Орхон аймаг, Эрдэнэт хот/
  • 11.21-ний Бямба гарагт 15:00 цагт МҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх барилдаан
  • 11.22-ны Ням гарагт 14:00 цагт "Моничат аппликейшн"-ий нэрэмжит Аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан,
  • 11.26-ны Пүрэв гарагт 13:00 цагт Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан,
  • 11.27-ны Баасан гарагт 12:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
  • 11.28-ны Бямба гарагт 13:00 цагт Буриад түмний баяр Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 64 бөх, мөн Буриад 64 бөхийн барилдаан,
  • 11.29-ний Ням гарагт 15:00 цагт МҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх барилдаан тус тус зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top