Нөмрөгийн ДЦГ-ын хохирлыг тогтооход нисдэг тэрэг ашиглана

Б.Сэцэн | Zindaa.mn
55 минутын өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтооход нисдэг тэрэг ашиглах шаардлага тулгарч байгааг салбар яамнаас мэдээллээ. Учир нь их талбайг хамарсан учир автомашин, мотоцикл явах боломжгүй газрууд байгаа аж. Ийм учраас Улсын онцгой комисс болон хил хамгаалах ерөнхий газарт хүсэлт гаргаад байна.

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотойгоор Мобиком болон толгой компани болох KDDI албан ёсоор уучлал гуйсан юм. Түүнчлэн Японы ЭСЯ харамсал илэрхийлээд байгаа юм. Одоогоор Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат гарсан түймэртэй холбоотойгоор хариуцлага хүлээх ёстой гэдэг байр сууриар хандаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэр нийт 528.7 мянган талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468.9 мянган га талбай буюу дархан газрын 79.8% нь түймэрт өртсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top