Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр нийт 1970 гомдол, мэдээлэл иржээ.
Үүнээс 713 нь зөрчлийн, 94 нь гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байсан бол нэг хэргийг шуурхай илрүүлж, 235 хэргийг нөхөн илрүүлсэн байна.
Мөн тухайн өдөр:
Залилах гэмт хэрэг – 16
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага – 55
Хулгайлах гэмт хэрэг – 6
Эрүүлжүүлсэн – 106
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон – 67 тохиолдол бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, аливаа эрсдэлтэй нөхцөл байдлын талаар цаг алдалгүй мэдээлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл ( 0 )