“Премьер тэйлор”-ийн захирал Францын иргэнтэй хамт ХАР ТАМХИНЫ хэргээр саатуулагдлаа

Б.Цог | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Премьер тэйлор” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Зориг өнгөрөгч мягмар гарагт хар тамхины хэргээр саатуулагджээ.

Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Шангрилла” цогцолбороос Монгол Улсын иргэн Т.Зоригийг хуулийн байгууллагаас саатуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тэрбээр саатуулагдах үедээ гурвуулаа байснаас нэг нь Франц улсын иргэн байжээ.

Одоогоор хэрэгт холбогдогч нараас биологийн шинжилгээ авч мансууруулах бодис хэрэглэсэн болохыг тогтоосон гэх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэхээр мөрдөн шалгах ажилллагааг үргэлжүүлж байна.

Сануулахад, иргэн Т.Зориг нь 2012 онд “Премьер тэйлор” ХХК-г үүсгэн байгуулж, тансаг зэрэглэлийн эрэгтэй хувцас захиалгаар үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд одоогоор групп компани болж өргөжөөд байгаа юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.126.89.148)  24 минутын өмнө

Тогтсон бизнестэй мөнгөтэй юм бол үхсэндээ хор хэрэглэдэг байнаа уйдаад үхмээр байгаан бна лдаа үхэждээ өөрийнх нь сонголт. тэгснээ яг үхэхээ тулахаар үхэж чадахгүй эмчлүүлэх гээд мөнгөө тэрбумаар шидээд баахан эмнэлэг санхүүжүүлнээ. Эмнэлгүүд баяжжээ.

0  |  0
isaya (64.119.16.50)  53 минутын өмнө

isaya brand budaa

0  |  0
Isaya (64.119.16.50)  54 минутын өмнө

przdets

0  |  0
isaya  (64.119.16.50)  54 минутын өмнө

hudlaa tomrood l bsan omhii har tamhi chin l bsan bna

0  |  0
Top