Хакерууд АНУ-ын дотоод аюулгүй байдлын яамны ажилтнуудын мэдээллийн санг ил болгов

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Distributed Denial of Secrets” портал АНУ-ын дотоодын аюулгүй байдлын яамны дотоод хэрэгцээнд зориулсан мэдээллийн санг ил болгожээ. Мэдээллийн санд тус яамны 41 мянга гаруй ажилтан, тэр дундаа нууц ажилтнуудынх нь мэдээлэл багтсан байна.

Тус яамны ажилтнуудын нэрс, харьяалагдах алба, хэлтэс, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон албан тушаал зэрэг бүхий л мэдээлэл ил болоод байна. Цахим халдлагыг “Department of Peace” буюу энх тайвны яам гэх хакерын бүлэглэл үйлджээ.   

Нийт 167 мегабайт мэдээллийг тус бүлэглэл “Distributed Denial of Secrets” портал дамжуулсан байна. Түүнчлэн, үүнд цагаачлалын албаны ажилтнууд болон нууц ажиллагаа, мөрдлөг болон албадан гаргах хөтөлбөрийг хариуцдаг албан тушаалтнуудын мэдээлэл мөн багтсан байна.

Хакерууд энэхүү үйлдлээ өшөө авах зорилготой хэмээн тайлбарлажээ. Тэд, нэгэнт дотоодын аюулгүй байдын яамны ажилтнуудад иргэдийн талаарх мэдээлэл байдаг бол иргэдэд ч гэсэн тэдний мэдээлэл байх нь шударга гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top