Рио Тинто компани гүйцэтгэх захирлынхаа цалин, урамшууллыг нэмнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Рио Тинто компанийн ТУЗ хуралдаж гүйцэтгэх захирал Саймон Троттын цалингийн багцыг 56% нэмэгдүүлж, 13.06 сая ам.долларт хүргэх санал гаргажээ. Сүүлийн үед уул уурхай, хүнд үйлдвэр, сансар судлал зэрэг бүтээлч үйлдвэрлэлийн салбарт цалин хөлс нэмэгдэж байгаа нь ийнхүү Рио Тинто компани цалингийн бодлогодоо анхаарахад хүргэсэн байна.

Тус компанийн ТУЗ нь гүйцэтгэх захирлуудын цалингийн хэмжээг тооцохдоо өрсөлдөгч байгууллагуудын ижил түвшний албан тушаалтны ажлын гүйцэтгэл, ур чадварыг хэрхэн үнэлж байгааг харгалзан үздэг байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр цалин, урамшууллын өөрчлөлтийг хөрөнгө оруулагчидтай зөвшилцөж байгаа аж.

Одоогоор хэлэлцээний шатанд байгаа учраас түүний тогтмол цалин өөрчлөгдөөгүй байна. Тус компанийн ТУЗ-ийн дэвшүүлсэн санал нь үндсэн цалин болон хувьсах цалингийн хэмжээг эрс нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Саймон Тротт нь “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захиралаар 2026 оны долоодугаар сард томилогдсон бөгөөд 2026 оны эхний хагас жилийн үндсэн орлого 43% өссөн дүнтэй гарсан юм. Энэ нь цалин урамшууллыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болжээ. Гэвч хөрөнгө оруулагчдын зарим нь дэлхий даяар инфляц нэмэгдэж, томоохон эрсдэл байгаа цагт цалин нэмэгдүүлэх нь эрсдэлтэй гэж үзэж буй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top