Х.Болортуяа ДАШТ-ий шигшээ наймд шалгарлаа

О.Должин | Zindaa.mn
55 минутын өмнө

“Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүч сорьж буй Х.Болортуяа шигшээ наймд шалгарлаа.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, улмаар Испанийн бөх Лидиа Тоуриньог 3:0-ээр ялснаар шөвгийн наймд шалгарсан юм. Х.Болортуяа дараагийн барилдаандаа Энэтхэг, Канадын бөхчүүдийн хэн ялсантай нь хүч үзнэ.

Харин эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдаж буй Ц.Намуунцэцэг дэлхийн аварга, БНАСАУ-ын бөх Ох Кён Рёнд ялагдлаа. Түүний хувьд өрсөлдөгч нь шигшээ барилдаанд шалгарсан тохиолдолд дагах барилдаанд оролцох боломжтой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.166.196)  22 минутын өмнө

Эрэгтэйчүүд нь хэрэг алга аа, эрэгтэй багийг бараг татан буулгамаар

0  |  0
Top