Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял шийтгүүлсэн Б.Махбал энэ оны есдүгээр сард ялаа биеэр бүрэн эдэлж, хорих ангиас суллагджээ.
Б.Махбалыг 2023 онд Багануурын чанга дэглэмтэй хорих ангиас хугацаанаас нь өмнө магадлангаар суллах шийдвэр гарч байсан ч прокурорын эсэргүүцлээр давж заалдах болон Дээд шүүхээс уг захирамжийг хүчингүй болгож, хорих ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхээр буцааж байв.
Тэгвэл энэ удаад тэрбээр Ерөнхийлөгчийн уучлалаар ялын хувь хасагдсан болон бусад хуулийн хугацааг тооцон, оногдуулсан хорих ялаа биеэр бүрэн эдэлж дууссан үндэслэлээр ийнхүү албан ёсоор суллагджээ.

Сэтгэгдэл ( 5 )
Зам Тээвэр Хөгжлийн Яаманд ажилд ороод тус яамны аль нэг газрын даргыг дараагийн ээлжинд алах магадлалтайг анхаарна уу.
бараг 2-3 жил суусан юмуу? саяхан л орсон биздээ тэр газар. зарим нь ингээд хууль хурдлуулчих юмаа гайхалтай.
ЭНЭ АЛУУРЧИН АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ХҮНИЙ АР ГЭРИЙГ БҮХ НАСААР ТЭЖЭЭХ ХӨРӨНГӨ ГАРГАЖ ӨГҮҮЛЭХ ТАЛААР ШҮҮХ ШИЙДЭХ ЁСТОЙ. ХЭДХЭНЖИЛ ШОРОНД СУУСАН БОЛООД ХҮНИЙ АМЬ СҮЙТГЭЭД ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨХ ЁСГҮЙ ШҮҮ.ХАРАХ ЦАРАЙНЫ ХУЛГАЙЧ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЭНТ ХАРАГДАНА.
Нилэээд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын амийг хөнөөчихөөд.... Төрийн байгууллагын албан өрөөнд шүү
erunkhiilugch khun alsan khuniig yagaad urshuuguud baidag bainaa\n