Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов

48 минутын өмнө

Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийн хугацааг бууруулах, зорилгоор Х:7 “Туул тосгон-Био комбанит-Хангарьд цогцолбор” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Х:7 “Туул тосгон-Био комбинат-Яармагийн 3-р буудал” болгон өөрчлөв.

Уг замналд нь өөрчлөлт орсноор тухайн чиглэлийн автобус Яармагийн 3-р буудлаас эргэж, автобус хүлээгдлийн хугацаа багасаж байгаа юм.

Энэхүү чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх юм. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top