АНУ Арктикт цэргийн нууц боловсруулалтад их хэмжээний төсөв төлөвлөж байна

Я.Болор | Zindaa.mn
50 минутын өмнө

АНУ 2027 оны санхүүгийн жилд Хойд туйл дахь цэргийн нууц боловсруулалтад зориулж 1.57 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс 900 сая ам.долларыг янз бүрийн төсөл, хөтөлбөрт зарцуулна.

Тухайлбал, радарын тусламжтай Арктикт ажиглалт явуулах технологийг боловсруулах төслийг 18.2 сая ам.доллароор хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тус бүс нутгийн агаар мандлын онцлог нөхцөлийн улмаас радио дохио дамжуулахад хүндрэл гарч байгаа хэдий ч боловсруулагчид цаг агаарын ямар ч нөхцөлд хоногийн 24 цагт аливаа объектыг илрүүлэх найдвартай байдлыг хангахаар ажиллаж байна.

Судалгааны бас нэгэн чиглэл нь усан доорх техниктэй холбоотой. Шумбагч онгоцны шинэ хөдөлгүүр үйлдвэрлэхэд 73.4 сая орчим ам.доллар хуваарилахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд шумбагч онгоцнуудын хурд, маневрлах чадварыг нэмэгдүүлж, дуу чимээний түвшнийг бууруулахаар тооцоолжээ.

Үүний зэрэгцээ АНУ далайн гүнд ажиллах хөнгөн жинтэй усан доорх дрон бүтээхэд 15.8 сая ам.доллар төсөвлөжээ. Энэ хүрээнд дронуудын хэмжээ, жин болон өртгийг багасгахыг зорьж байна. Үүнээс гадна, далавчит пуужин болон дронтой тэмцэх хямд өртөгтэй хэрэгсэл бүтээхэд 20 сая ам.доллар төлөвлөж байна. Ийм инновацууд нь Америкийн цэргийнхэнд довтолгоог няцаах боломжийг олгохын зэрэгцээ илүү өндөр өртөгтэй зэвсэглэлийг хадгалж үлдэх ёстой.

Төсвийн төслийг Конгресст өргөн барьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top