Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд 17 аймгийн 30 гаруй сумын эрүүл мэндийн төвд сүрьеэг илрүүлэх молекул оношилгооны тоног төхөөрөмж суурилууллаа. Гэвч эдгээр тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглахын тулд мэргэжилтнүүдийн ур чадвар, сорьц тээвэрлэлт, урвалж, оношлуурын хангамж, чанарын хяналт, цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог харилцан уялдаатай хөгжүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.
Ташрамд дурдахад Монгол Улсад нэг жилд дунджаар 2,800–3,000 орчим сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг. 2025 оны жилийн эцсийн мэдээгээр нийт 2,851 тохиолдол бүртгэгдсэнээс 165 нь хүүхдийн сүрьеэ эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )