Украины халагдсан сайд Ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг уриалав

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Украины Батлан хамгаалахын сайдын алба хашиж байгаад халагдсан Михаил Федоров дайны үеийн Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахыг уриаллаа. Тэрээр хэлэхдээ “Ардчиллыг Оросын барьцаанд оруулж болохгүй” гэж хэлээд “Бид Европын чөлөөт улс хэвээр үлдэхийг хүсч байгаа учраас яг одоо сонгууль зохион байгуулах шаардлагатай” гэдгийг тодотгосон байна. Тэрээр энэ мэдэгдлээ өөрийн YouTube хуудсаар дамжуулан хүргэжээ.

Түүний үзэж байгаачлан цэргийн алба хаагчид, гадаад байгаа иргэд, фронтын шугамд амьдардаг хүмүүсийн санал өгөх эрхийг зайлшгүй баталгаажуулах ёстой аж. Дайны хүнд хэцүү цаг үед Ерөнхийлөгчийн сонгууль явуулж, ард иргэдийн бодит үнэлэлт дүгнэлтийг цэгнэх ёстой гэж Михайло Федоров байр сууриа илэрхийлжээ.

Михайло Федоров нь 2019 онд Украины парламентад сонгогдож, тэр жилдээ Украины цахим шилжилтийн асуудал эрхэлсэн шадар сайдын алба хашиж байгаад 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Батлан хамгаалахын сайдаар томилогдсон юм. Өдгөө 35 настай түүнийг 2026 оны долоодугаар сарын 15-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар албан тушаалаасаа халагджээ

Барууны мэргэжилтнүүд дайны хүнд үед Украины улс төрийн авлига, албан тушаалын хэрэг, хүнд суртал зэрэг нь Володимир Зеленськийн засаглалыг ганхуулах тодорхой шалтгаан гэж үзэж байна. Ялангуяа Михайло Федоровын сонгууль явуулах уриалга улам бүр сорилт авчирч байгааг тодотгожээ.

АЛБАН ЁСНЫ МЭДЭГДЭЛ:

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top