Өнөөдөр 80 нас хүрч буй Билл Клинтоны АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Б.Сэцэн | Zindaa.mn
4 цагийн өмнө

Бага залуудаа Арканзасын захирагч болж, улмаар Ардчилсан намд өөрийн үзэл бодол, байр сууриа баталж чадсан тэрээр 1993 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож найман жил төрийн тэргүүний жолоог атгасан юм. Билл Клинтон өнөөдөр 80 нас хүрч байна. Түүний төвийг сахисан шинэ хөгжлийн бодлого нь АНУ-ын 21-р зууны Ардчилсан намын зарчим үнэт зүйлийг тодорхойлж байсан түүхтэй. Түүний амьдралын дүрэм болох сонирхолтой эшлэлүүдийг та бүхэнд хүргэе.  


“Та хэд ч насалсан алдаа гаргаж л таараа. Гагцхүү тэр алдаанаасаа суралцаж чадвал сайн хүн болж төлөвшинө. Амьдралын сорилт, алдаа бүрд сөхөрч болохгүй. Аль болох давж гарах, даван туулах хэрэгтэй. Амьдралын утга учир үүнд оршино”

“Гахайнд далавч зүүж болно л доо. Тэглээ гээд бүргэд болчихгүй”

“Ерөнхийлөгч гэдэг бол оршуулгын газар толгойлж байгаатай л адил. Удирдлаган доор чинь олон хүн байх ч хэн ч чамайг сонсдоггүй юм”

“Би Ерөнхийлөгч болсноосоо хойш МакДоналдс идээгүй юм байна”

“Мэдлэгт суурилсан эдийн засгийн энэ үед мэдээлэл, боловсрол, тэгээд урам зориг хамгаас чухал”

“Цаг үе өөрчлөгдөхөд улс төрийн нүүдлийн хувьд сөргөөд л, сөрөөд байх ашигтай л даа. Гэхдээ бодит байдал дээр хамтын ажиллагаа, эв эетэй байх нь л үр дүнтэй байдаг юм. Эцэст нь хэн ч дандаа зөв байна гэж байхгүй. Зогссон цаг хүртэл өдөрт хоёр удаа зөв цаг заадаг шүү дээ”

“Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг илүү боломжийн болгох нь Америк мөрөөдлийг улам дөтөлнө”

“Би улс төрийн хандив авсныхаа төлөө төрийн бодлогоо хэзээ ч өөрчилж байгаагүй”

“Интернэт бол асар их хүч. Ард иргэд нэгдэн нийлж чадвал нийгмийн сайн сайхны төлөө дэлхий дахиныг уриалж чадахуйц хөрөнгө босгох бүрэн боломжтой болсон”

“Би эхнэр шигээ амьдралдаа тийм үнэнч, зөв буруугийн торгон мэдрэмжтэй, бат зоригтой хүнтэй учирч байсангүй”

“Сүүлийн үед төр л бидний бүх бэрхшээлийн эх үндэс, төр л байхгүй бол ямар ч асуудалгүй байх байсан гэж их ярих болж. Түүхийн сургамж талаасаа ч, эрүүл ухаанаар бодсон ч энэ яриа бодит байдалтай нийцэхгүй”

“Хиллари бид хоёр хамтдаа илүү хүчтэй. Учир нь тэр амьдралаа үүнд зориулсан юм”

“Хүмүүс сэтгэл хямрахаараа юу ч бодохыг хүсдэггүй. Үнэн хэрэгтээ чухам энэ үедээ л тархиа гашилгаж, тунгаан бодох нь хамгийн зөв байдаг юм”

“Хүн гэдэг хүч чадал, мэргэн ухаантай байж оршин тогтнодог”

“Хүн чанар гэдэг бол насан туршийн аялал болохоос эцсийн зогсоол биш”

“Өөрийнхөө төлөө, цаашлаад гэр бүл, бүр цаашлаад эх орныхоо сайн сайхны төлөө өөрчлөлт хийх зоригтой байх ёстой”

“Ажил, хөдөлмөр гэдэг бол амь зогоох, амьжиргаа залгуулах төдий зүйл биш юм. Энэ бол нийгмийн байр суурь, өөрийн үнэ цэн, эрх чөлөөгөө мэдрэх орон зай юм”

“Бид хүүхдүүдтэй үг хэлээрээ зөвөөр үлгэрлэл үзүүлэх ёстой. Хүчирхийллийн замаар биш”

“Юу ч болсон бай хэний ч гар харахгүй, өөрийгөө болгоод явж чадна гэдэг итгэл үнэмшлээр би өдий зэрэгт хүрсэн юм”

“Та бүхэн мэднэ дээ хүн бүр алддаг. Бүр Ерөнхийлөгч хүртэл”

“Ажилгүй, гарах гарцгүй, өрөнд баригдаж, өөртөө итгэх итгэлгүй болсон, сэтгэлийн шаналалтай хүмүүсийг харах сэтгэл эмтэрмээр байдаг”

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
отгоо(202.9.46.244) 42 минутын өмнө

надад бол таалагдсан

0  |  0
отгоо(202.9.46.244) 2 цагийн өмнө

одооны хүмүүс хачин зантай болсон юм. ажилтай байхад, бараг\nдолоох нь байснаа , ажилгүй болохоор харьцахаа болино .

0  |  0
отгоо(202.9.46.244) 2 цагийн өмнө

алддаггүй хүн хаана бна.

0  |  0
отгоо(202.9.46.244) 2 цагийн өмнө

харин гоё гоё ишлүүд бна . алддаг хүн хаана бна. би ч алдаад одоо ажилгүй сууж бна. түүний sexийн явдлыг хэлж бна уу ? (бузар новш)

0  |  0
789(59.153.112.84) 3 цагийн өмнө

Бузар новш

0  |  0
Top